Moody’s Хятадын өрийг олов

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Moody’s Хятадын өрийг олов

Хятадын
орон нутгийн засаг захиргааны өрийн хэмжээг аудиторууд 3,5 их наяд юань
($540 тэрбум) гэж үнэлж магадгүй байна хэмээн олон улсын чансааны
Moody"s агентлаг мэдээлэв. Үүний өмнө Хятадын улсын аудитор орон нутгийн
засгийн газруудын өрийг 10,7 их наяд ($1,65 их наяд) гэж үнэлсэн байна.

Үүнээс өндөр өрийн дарамт нь банкуудад ноцтой аюул учруулна. “Хятадын
банкуудын зээлийн асуудал нь суурь үнэлгээндээ ойр гэхээс “стрессийн
хувилбартаа” ойртсон байж магадгүй” хэмээн Moody"s мэдээндээ өгүүлжээ.
Агентлагийн тооцоогоор бүс нутгийн мөнгөний байдал нь  Хятадын банкууд
дахь найдваргүй зээлийн хэмжээг 12 хувь хүртэл өсгөж болох ажээ. Суурь
зохиомжоор тэр нь муу зээлийн хэмжээ 5-8 хувь байхаар, стрессийн
хувилбараар 10-18 хувь байхаар төлөвлөгдсөн байдаг гэнэ.

Хятадын улсын аудитор өөрийн үнэлгээндээ бүс нутгийн Засгийн газруудтай
хамаагүй гэх 3,5 их наяд юанийг хассан байх гэж агентлаг үзлээ. “Энэ
зээл нь буруу өгөдсөн ба буцах магадлал багатай” гэж Moody"s агентлагийн
шинжээч Ивонна Чаны хэлснийг Reuters иш татжээ.

Хэрэв Хятадын төв Засгийн газар орон нутгийн өрийг бууруулах талаар
“нарийн төлөвлөгөө” гаргахгүй бол банкуудын чансааны үнэлгээг эрсдлийн
төвшин  хүртэл бууруулах болно гэж Moody"s сануулж байна.

Moody"s агентлагийн мэдээ хөрөнгө оруулагч нарыг түгшээв. Гонкогийн бирж
дээр Хятадын Industrial & Commercial Bank of China гэх томоохон
банкны хувьцаа 0,5 хувиар, China Construction Bank Corp банкных 1,2
хувиар, Bank of Communications Co банкных 0,7 хувиар тус тус буурсан
байна.

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж