С.Мөнхбат түрүүлж, Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

С.Мөнхбат түрүүлж, Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл, “Уурхайчин” клубын бөх, улсын арслан С.Мөнхбат  10 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд дээрх хоёр бөх барилдахад С.Мөнхбат давж байсан билээ. Начин, харцага цолыг наадам дараалан хүртсэн залуу бөх С.Мөнхбат 1024 хүчит бөх зодоглосон өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорсноор бөхөө дээдэлдэг монгол түмэн түүхт ойн баяр наадмаар 47 дахь аваргаа өлгийдөн авч байна. 

Бичлэг үзэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж