Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын
100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү булаалдах бөхчүүд тодорлоо. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын харьяат
улсын начин Г.Эрхэмбаяр улсын заан
М.Баяржавхлангаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл,
Уурхайчин клубын бөх 2010 онд улсын харцага цол хүртсэн С.Мөнхбат улсын начин
Ж.Бат-Эрдэнээр ес давснаар улсын арслан цолны болзол хангалаа. Ийнхүү 1024 бөх зодоглосон улсын баяр
наадмын тэргүүн байрын төлөө Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар барилдахаар наадмын дэвжээнээ гарч ирээд байна.