
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа шувтарч, шөвгийн найман бөхийн нэр тодорлоо. Долоогийн даваанд даян аварга
Г.Өсөхбаяр аймгийн арслан
А.Алтангэрэлийг, улсын гарьд
Н.Ганбаатар улсын начин
А.Цацабширийг, улсын заан
М.Баяржавхлан улсын арслан
Б.Ганбатыг тус тус давж, шөвгийн наймд шалгарсан байна. Мөн улсын харцага
С.Мөнхбат улсын заан Д
.Рагчаагаар, улсын харцага Д.Баасандорж улсын начин
Т.Өсөх-Ирээдүйгээр, улсын начин
Ж.Бат-Эрдэнэ улсын арслан Х.Мөнхбаатараар, улсын начин
Г.Эрхэмбаяр улсын заан
Б.Сайнбаяраар, цэргийн хурц арслан
Ч.Санжаадамба улсын начин
Ц.Содномдоржоор тус тус долоо давж, улсын заан цолны болзол хангалаа. Ийнхүү түүхт ойн баяр наадмаар улсын цолгүй 15 бөх тав давж, начин цолны болзол хангаснаас дөрөв нь харцага цолонд хүрлээ.
Бичлэг үзэх
С.Цэлмэг