Б.Ёндон Улсын мэргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Б.Ёндон Улсын мэргэн боллоо

Үндэсний баяр наадам, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойн баяр наадмын сур харваа өндөрлөж, шинэ мэргэнүүд төрлөө. Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, 21 настай залуу харваач Б.Ёндон 40 сумнаас 38 оносноор түрүүлж, улсын отгон мэргэн боллоо. Харин удаахь байрт Баян-Өлгий аймгийн харваач Б.Баярсайхан, улсын хошой мэргэн н.Баатархүү нар шалгарчээ.

Эмэгтэй харваачдаас Төв аймгийн харьяат Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Х.Оюунчимэг тэргүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат О.Чинзүрх нар удаалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж