Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Тавын даваа эхэллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Тэгш дөрвөн ой тохиож буй өнөө жилийн баяр наадамд 1024 бөх зодоглож байгаа.

Дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Б.Ганбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд Н.Ганбаатар нарын бөхчүүд учраагаа давсан. Түүнчлэн улсын заан цолтой М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын бөхчүүд дөрвийн даваанд давсан бол улсын заан Д.Бумбаяр аймгийн заан Б.Хашбатад, улсын заан Д.Амгаланбаатар аймгийн заан Л.Батзоригт тус тус өвдөг шороодлоо. Мөн улсын харцага Г.Ганхуяг, улсын харцага Т.Амартүвшин, Г.Батбаяр, М.Батжаргал, А.Бямбажав нараас гадна улсын начин цолтой 22 бөх дөрвийн даваанд өвдөг шорооджээ. Ийнхүү үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын улсын цолгүй 33 бөх үлдээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж