АНУ Пакистанд үзүүлэх тусламжаа багасгахаар шийдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

АНУ Пакистанд үзүүлэх тусламжаа багасгахаар шийдэв

АНУ-ын зүгээс Пакистаны цэргийнхэнд үзүүлэх хэдэн зуун сая ам.долларын тусламжаа багасгахаар шийдсэн байна. Тус орон дахь Америкийн цэргийн сурагчдын тоог цөөлөх гэсэн эрх баригчдын шийдвэрт ийнхүү АНУ хариу барьж байна. Цагаан ордон Пакистанд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байснаа энэ мөнгөний гуравны нэгийг хасахаар шийджээ. Дээрх мөнгө нь Америкийн цэргийн техник худалдан авах мөн Афганистантай хил залгаа нутагт 100 мянган цэргийг нь байрлуулахад зарцуулах ёстой байв.

Пакистаны Аботтабад хотод “Аль-Каида”-гийн лидер Осама бин Ладеныг Америкийн тусгай албаныхан устгасны дараа хоёр орны харилцаа эрс муудсан юм. Америкийн тал пакистанчуудыг талибуудыг дэмжиж  байна гэж сэжиглэж байгаа. Пакистаны тал саяхан тус орон дахь Америкийн  онгоцны баазыг хаахаар шийдсэн байв. Гэхдээ Америкчууд Пакистаныг исламын дайчидтай хийж байгаа дайнд гол холбоотон гэж үзэж байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж