Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Шагналын хур буулаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
эрүүл мэнд, төр захиргаа, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн болон спортын
салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй
ажилласан зарим хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон
бусад одон медалиар шагнасаныг өнөөдөр нийслэлийн удирдлагууд
гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Мера” компанийн
захирал Гүржавын Алтангэрэл, Анчдын нийгэмлэгийн тэргүүн Найдангийн
Батмөнх, СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Рагчаагийн Наранцэцэг
нар шагнагдлаа. Харин Алтангадас одонгоор Нийслэлийн Засаг даргын
орлогч Б.Мөнхбаатар, Ажилчин залуучуудын оройн сургуулийн багш
Дангаагийн Алтансүх, Багануур дүүргийн өндөр настан Доржпаламын
Алтангэрэл, Эрүү нүүр мэс заслын клиникийн сувилагч Дашзэвэгийн Бор,
“Гандирс од” компаний инженер Доржийн Борис, Мянганы зам компаний жолооч
Хишгээгийн Нямбат, Нийслэлийн төр захиргааны байгууллагын авто баазын
жолооч Баасанжавын Юра, Хувьсал продакшины ерөнхий захирал Гончигийн
Цоггэрэл нарын 50 гаруй хүн шагнуулсан юм. Нийслэлийн засаг даргын
тамгын газар энэ өдөр шагналын хур буусан өдөр байлаа.

Мөн энэ өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн
тогтоолоор Монгол Ардын Нам байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан
нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө мэдлэг оюун, хүч
хөдөлмөрөөрөө үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн намын хорооны ахмад
ажилтан Ёндонпунцагийн Адилбиш, Ханддоржийн Гунгаадорж, Бадамын
Доржготов, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Бөөрөнхий овогтой
Мишигжав нарыг Монгол улсын Нийслэлийн “Хангарьд” одонгоор шагнаж
урамшуулсан юм. Мөн үүнээс гадна БСШУЯ-ны мэргэжилтэн Намчингийн
Мөнхзул, Нийслэлийн МАН-ын хорооны ахмад ажилтан Чүлтэмийн Доржготов,
Сүнрэвийн Лхамсүрэн, Чулууны Цэнджав, Самдангийн Цэрэнбалжид нарыг
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж