Азарга гарааны зурхайгаас эргэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Азарга гарааны зурхайгаас эргэлээ

Хvннv гvрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн тvvхт ойн хурдан азарганы уралдаан гарааны зурхай руу хөдөллөө.

Азарганы уралдаанд 379 хурдан азарга бүртггүүлснээс Баян-Өлгий аймгаас бусад бүх аймгийн 120 сумдын уяачдын морьд гараанаас гарч байна. Энэ удаагийн уралдаанд өнгөрсөн жилийн бүсийн наадамд түрүүлсэн Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Б.Содномцогийн жонон халтар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн соёмбо зээрд азарга, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул “Мон-Уран” компаний Б.Наранхүүгийн хээр азарга /Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дорждэрэмийн унаган адуу/, Дундговь аймгийн Луу сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Д.Эрдэнэчулууны булиу хул азарга, Алдарч уяач Жамбарын хүрэн азарга, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн уяач Өвгөний Охиноогийн бүсийн уралдаанд нэг айрагдсан бор азарга, Самбадэлгэрийн бүсэд гурав айрагдсан сартай зээрд азарга, Ачаагийн бүсэд хоёр айрагдсан саарал, Отгонбаярын хилэн хар, Төв аймгийн Заамар сумын Чойбадраагийн Бөөдийн улаан буурал азарга, Хойтгодын хурдан уралдаанд айргийн тав хурдалсан Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Б.Наранхүүгийн хээр азарга, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын даян аварга А.Сүхбатын хишиг хүрэн азарга зэрэг хурдан ажнайнууд бүртгэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж