Колумбын хувьсгалчид таван хотыг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Колумбын хувьсгалчид таван хотыг эзэлжээ

Колумбын зүүний үзэл баримтлалт “Farc”-ын босогчид тус улсын таван хотыг цэргийн хяналтад авсан байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл Торибио хотын худалдааны зах  руу дайрахад иргэд  хотын иргэд төв талбай руу зугатацгаажээ. Энэ үеэр гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэнэ. Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос босогчдын дайралтыг тус улсын армийн хүчийг сулруулах гэсэн оролдлого гэж мэдэгдсэн байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл буюу “Farc”-ын босогчид Каука мужийн Торибо хотын цагдаагийн хэлтсүүдэд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн байна. Колумбын төв мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар энгийн хоёр иргэн, цагдаагийн нэг ажилтан амиа алдсан гэнэ. 26,000 хүн амтай Торибио хот “Farc”-ын босогчдын дайралтад хамгийн их өртдөг газар ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж