Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Баярын хурал эхэллээ

Соёлын төв өргөөнд Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол Улсын 805, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулсан баярын хурал эхэлж байна. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төр, засгийн удирдлагууд оролцож Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлж байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ МАН-ын түүх, ардын хувьсгалын 90 жилийн ойд нэлээд ач холбогдол өгч байв. Монголчууд сүүлийн 90 жилд боловсрол, мэдлэгтэй, эрүүл мэндийн системтэй болсон зэргийг онцлон хэлж байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж