Twitter Оскарын шагналтнуудыг таамаглаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Twitter Оскарын шагналтнуудыг таамаглаж байна

Twitter Оскарын шагналын эздийг таамаглаж байна. Хоёрдугаар сард Оскарын шагналд нэрд дэвшигчдийг албан ёсоор зарласны дараа TweetBeat чухам ямар жүжигчин, кино, найруулагч, зураглаач уг шагналын эзнээр тодрох вэ? гэсэн санал асуулгыг олон нийтийн дунд явуулжээ. Санал асуулгын дүнд “The King’s Speech” буюу “Хааны айлтгал” кино Шилдэг зураглаачийн шагналыг авна гэж гарчээ. Санал асуулгын үеэр шилдэг зураглаачийн шагналд Хааны айлтгал кино нийт 25.000 саналын 31.4%, The Social Network 13.7%, Black Swan 10.9%, Inception 10.6%-ийг тус тус эзэлжээ.

Харин санал асуулгын явцад шилдэг эмэгтэй жүжигчний шагналд Хар хун киноны гол дүрийг бүтээсэн Натали Портмэн шалгарна гэж гарсан байна. Тэрбээр нийт санал асуулгын дүнд 54.5%-ийг эзэлсэн ба Николь Кидман 16.7%, Аннэт Беннинг 11% -ийн саналыг тус тус авчээ. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналд Хааны айлтгал киноны гол дүрийн жүжигчин Колин Фирт 56.4%-ийн саналаар тэргүүлсэн байна. Өмнө нь TweetBeat-ийн таамаглал, шинжлэлийн 86.7 хувь нь бодитой байсан бол энэ удаа ч гэсэн зөв таана гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж