“Оролмаа эх” үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

“Оролмаа эх” үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа

Ардын хувьсгалын 90 жил, Д.Намдагийн  мэндэлсний 100 жил, УДЭТеатрын 80 жилийн ойд зориулсан “Оролмаа эх” жүжгийг Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан үзэгчдийн хүсэлтээр ердөө гуравхан удаа дахин тоглохоор болжээ. Төрийн хошой шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Намдаг “Оролмаа-Эх” үндэсний сонгодог драмын жүжгийг энэ удаа долдугаар сарын 8, 9, 10-ны өдрийн 20.00 цагаас ДБЭТ-т тоглох бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх ажээ.
Туурвилийг энэ цаг дор учирласан CГЗ Ш.Гүрбазар
Ерөнхий найруулагч
СТАЧ.Найдандорж
Ерөнхий зураач:
СТАТ.Ганхуяг
Ассистент найруулагч
СТА. Ч.Түвшин

Дүрүүдэд: Оролмаа- С.Сарантуяа /мугж/,Найданжав -Б.Отгонбат/ста, Сандагдорж -С.Болд-Эрдэнэ/ ста/      Дуламсүрэн- Г.Урнаа /мугж/, Хаймчиг- Б.Тамираа, Баямаа- А.Ганчимэг, Должин -Б.Нармандах/ста, Гэмпэл- Г.Мягмарнаран  /муаж/,Гончиг- П.Цэрэндагва    /муаж/, Сансрайдорж-    С.Дамдин /мугж/   З.Жарантав    /мугж/ У.Уранчимэг/мугж/     М.Цолмонбаатар/ста/ Б.Даваасүрэн/ста/, Ж.Пүрэвдорж  /ста/,   Ж.Оюундарь/ста, Б.Эрдэнэцэцэг/ста/   Ц.Баясгалан /ста/, Д.Баттөмөр /ста/, Д.Ганцэцэгста/, Г.Отгонцэцэг /ста/, Н.Бадарч, А.Алтантөр, П.Баттөр, Д.Ганцэцэг, М.Тогтгохжаргал, А.Чингүн, Д.Хосбаяр, С.Баасанжаргал  
                            
ОРОЛМАА ЭХАНАТОЦИ

Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан монголын төр, нийгмийн нэгээхэн үеийн амьдралын тухай өгүүлэх энэхүү жүжиг угтаа эх хүний тухай жүжиг билээ. Оролмаа эх 5 хүүхэдтэйн гурав нь хүү, хоёр нь охин. Нөхөр болох Сансрайдорж нь Монгол орныг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцон явсан төрийн зүтгэлтэн. Тэрээр гамингийн шоронд амь үрэгдсэн. Том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч. Түүний хоёр охины нэг нь айлын эхнэр, бага охин нь 15-16  настай.

Оролмаагийн гурван хүү хэдий ахан дүүс боловч үйл хэрэг, үзэл бодлын зөрүүгээс амьдрал дээрээ тэрсэлдэх болж энэ нь эх Оролмаагийн санааг ихэд чилээнэ. Бага хүү Хаймчиг шинээр тэмцэгч бөгөөд тэрээр энэхүү үйл хэрэгтээ хэт автаж гэр бүлээ ч үл тоон хадам ээждээ адлагдан жирэмсэн эхнэрээ төрхмөнд нь буцаахад хүргэнэ. Энэ байдлыг нь их ах Найданжав буруутган үйл хэргийг нь басамжлах ба Хаймчиг ч мөчөөгүй өгөлгүй төр, шашны хоцрогдсон ялзарсны  бурууг тэдэнд тохон тэмцэлдэнэ. Хаймчигийн эхнэр Хүүхнээгийн гаргасан хүүг ээж Должин хүрдэн дээр орхих гэж яваад Оролмаатай таарч, Оролмаа хүүг авч тэжээнэ хэмээснээр гэртээ авчирна.

Тэдний эцэг Сансрайдоржийн амь насаан өргөн байж бий болгосон Монгол улсаан цаашид төгс төгөлдөр шударгуу хөгжилт улс гүрэн болгох гэсэн сангийн яамны дэд түшмэл Найдандорж, ахаасаа өөр бодолтой Хаймчиг хоёрын үзэл бодлын зөрчил ч тэр үеийн төрийг сэртэсхийлгэж эхийн сэтгэлийг улам зовлонд хүргэнэ. Чанад ёс ариун сахилт Сандагдоржийн санаа бодол ч ах дүү хоёроосоо ангид ажээ. Биеийг нь төрүүлсэн ч ухааныг нь төрүүлээгүй эх хүний үнэн шударгаас шударга үйлсээр цаашид дэгжих учиртай Монгол төрийн их хэргийн учир зангилаан дээр жүжгийн агуулга оршино. Цаг төр хийгээд эхийн сэтгэл энэрэнгүй хийгээд төр оршихын үнэмшлийг өгүүлсэн болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж