
бэлгэ тэмдэг хэмээн тодотгуулах болсон Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм
жирэмсэн эхнэрийнхээ хагас нүцгэн зургийг Facebook дэх хуудсандаа
нийтэлжээ. Дөрөв дэх хүүхдээ, тэр тусмаа анхны охиноо тэсэн ядан хүлээж
буй Виктория өнөө маргаашгүй кесарь хагалгаагаар төрөх болсон тухайгаа
фенүүддээ дуулгаад байгаа. Арав гаруй жил ханилсан хайртай гэргийнхээ
бие давхар хэдий ч гуалиг сайхнаараа байгаа бие хаагаар нь “онгирох”
болсон Дэвид эхнэр Викториягийнхаа наранд биеэ шарж буй байдалтай хагас
нүцгэн зургийг нь өөрөө авч, Facebook-тээ нийтэлсэн аж. Тэрбээр
зургийнхаа дор бичсэн тайлбартаа “Викторияг хараагүй байхад нь энэ
зургийг дарсан юм. Бяцхан үр маань хорвоод мэндлэх тун дөхсөн энэ үед ч
тэр үнэхээр гайхалтай харагдаж байгаа биз?” хэмээн бичжээ.
С.Цэлмэг