Жастин Тимберлейк “гардуулжээ”

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Жастин Тимберлейк “гардуулжээ”

“Сайн
найзууд” кинонд хамтран тоглож буй жүжигчин Мила Кунис, дуучин Жастин
Тимберлейк нар “Элле” сэтгүүлд ярилцлага өгчээ. Амьдралд чинь тохиолдсон
хамгийн ичгүүртэй явдал юу байсан гэсэн асуултад Жастин анх удаа
охинтой оронд орж байгаад ээждээ “гардуулж” аймшигтай ичсэн гэж
хариулжээ. Харин жүжигчин Мила Кунис “Ээж аав хоёр маань намайг секс
хийнэ гэж ч төсөөлдөггүй байсан” гэж ярьсан байна. Кинонд хамтран тоглож
буй Жастин Тимберлейк, Мила Кунис нарын хооронд романтик харилцаа
үүссэн гэж хэвлэлээр бичиж эхэлсэн ч дуучин эр хуучин найз бүсгүйтэйгээ
дахин эвлэрсэн гэж мэдэгдсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж