Сүхбаатар аймгийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн наадам болов

Сүхбаатар аймгийн 69 жилийн ойн их баяр наадам өндөрлөлөө. Баяр наадамд улсын заан Д.Бумбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Намсрайжав, Ч.Чулуунбаатар, Э.Батбаатар, Г.Батбаяр, улсын начин Н.Түмэннаст, Н.Мөнхжаргал, Ц.Анхбаяр, Ш.Зоригт, Д.Пэрэнлэйдорж, Ж.Гансүх, Д.Цогзолдорж, Л.Нямсүрэн, аймгийн арслан О.Баярхүү, Ч.Эрдэнэчулуун, Бо.Батжаргал, Ба.Батжаргал, Л.Шинэбаатар, Ж.Алтаншагай, Ц.Одбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож байна.

Барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Л.Шинэбаатар, аймгийн начин Н.Батсуурь, хоёрын даваанд улсын харцага Г.Намсрайжав, Э.Батбаатар, улсын начин Н.Түмэннаст нарын бөхчүүд өвдөг шороодсон. Өчигдөр 1, 2 -ын даваа болсон бол өнөөдөр 3-ын даваанаасаа барилдаан үргэлжилсэн юм.

Тавын даваа

1. Д.Бумбаяр у.з – Т.Баасанхүү а.з
2. Б.Соронзонболд у.з – Б.Эрдэнэбаяр а.н
3. А.Бямбажав у.х – У.Лхамсүрэн а.н
4. Д.Пэрэнлэйдорж у.н – У.Батгэрэл с.з  начин цолны болзол хангав.
5. Д.Цогзолдорж у.н – Ц.Бямба-Очир а.н
6. Л.Нямсүрэн у.н – Б.Зоригтбаатар а.н
7. О.Баярхүү а.а – Бо.Батжаргал а.а
8. Ба.Батжаргал а.а – Б.Бадамсүрэн а.з  тунав.

Зургаагийн даваа

1. Б.Соронзонболд у.з – Б.Бадамсүрэн а.з
2. А.Бямбажав у.х – У.Батгэрэл с.з   аймгийн харцага цолны болзол хангав
3. Л.Нямсүрэн у.н – Ц.Бямба-Очир а.н аймгийн харцага цолны болзол хангав.
4. Бо.Батжаргал а.а – Т.Баасанхүү а.з тунав.


Долоогийн даваа

1. Т.Баасанхүү а.з – Ц.Бямба-Очир а.н
2. Б.Бадамсүрэн а.з – У.Батгэрэл с.з  тунав.

Наймын даваа

Т.Баасанхүү а.з – У.Батгэрэл с.з

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж