
өдөр Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг шиг гүнж болох нь европ охидын
мөрөөдөл гэнэ. Загвар зохион бүтээгч Альфред Ангело Диснейн хүүхэлдэйн
киноноос сэдэвлэн хуримын даашинзны цуглуулга гаргажээ. Хуримын даашинз
хийдгээрээ алдартай загвар зохион бүтээгч тэдгээр гоёмсог, чамин
даашинзнуудаа лусын дагина Ариел, нойрссон гүнж Аврора, Цасангоо, Бэлл,
Жасминых гэх мэтээр нэрлэсэн гэнэ. Альфред Ангело ирэх намар мөн л
хуримын даашинзны Үнсгэлжин, Рапунзел хэмээх шинэ цуглуулга гаргахаар
төлөвлөж байна. Давтагдашгүй өвөрмөц загвартай хуримын даашинзнуудыг Их
Британи болон Ирландад худалдаанд гаргаж эхэлжээ. Даашинзнууд 599-1199
фунт стерлингийн үнэтэй гэнэ.
Н.Энх