Импортын түлш хангалттай орж ирээд байна

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Импортын түлш хангалттай орж ирээд байна

Алтанбулагийн хилийн боомтоор долдугаар сар гарсаар 718 вагон нефть бүтээгдэхүүн орж иржээ. Үүний 64 вагон нь А 80 бензин бол 49 нь АИ 92, 582 нь дизель түлш, үлдсэн нь онгоцны түлш ажээ. Нэг вагон нь 60-64 тонн бүтээгдэхүүний багтаамжтай юм байна. Тэгэхээр дээрх бүтээгдэхүүнийг тонноор тооцож үзвэл А80 бензин 3968 тонн, АИ 92 бензин 3038 орчим тонн, дизель түлш 36084 тонн ажээ. ОХУ-аас орж ирж буй нефть бүтээгдэхүүний хамгийн их хувийг дизель түлш эзэлж байгаа бол хамгийн бага нь онгоцны түлш байна.

Монгол Улсын дизель түлшний сарын хэрэгцээ улирлаас хамаараад харилцан адилгүй. Хавар тариалалтын улиралд сард 35 орчим мянган тонныг хэрэглэдэг бол ердийн үед 20 гаруй мянган тонн гэдэг. Дээрх мэдээлэл нь зөвхөн нэг хилийн боомтын дүн бөгөөд энэ сарын 1-нээс өнөөдрийн хүртэлх хугацаагаар гаргасан байна. Харин БНХАУ-аас импортолж буй бүтээгдэхүүний тоо багтаагүй юм. Юутай ч ховордож, гачигдаад байсан түлшний тухайд монголчууд энэ сардаа санаа зовохооргүй болжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж