Монголын коксжих нүүрсний экспорт 50 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Монголын коксжих нүүрсний экспорт 50 хувиар нэмэгджээ

2011 оны эхний хагас жилд Хятад улс Сэхээ /ceke/ боомтоор ойролцоогоор 3.87 сая тонн нүүрс импортолсон үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.6 хувиар өндөр үзүүлэлт болохыг Өвөрмонголын Засаг захиргаанаас мэдэгджээ. Сэхээ боомтоор зургадугаар сард 1.25 сая тонн нүүрс импортолсон нь тавдугаар сарынхтай харьцуулахад 166 хувиар, өнгөрсөн оныхтой жишихэд 51 хувиар өссөн үзүүлэлт юм. Сэхээ боомт нь Монголын нүүрсний зах зээлийн гол суваг юм. 2010 онд Монголын компаниуд нийтдээ 16.59 сая тонн нүүрс экспортолсны 8.62 сая тонныг нь зөвхөн Сэхээ боомтоор Хятад руу нийлүүлсэн нь манай улсын нүүрсний экспортын 52 хувийг эзэлж буй юм. Үүнээс гадна Ганц мод боомтоор 2011 он гарсаар Хятад улс 4.03 сая тонн нүүрс Монголоос импортолсон мэдээ байна. Энэ нь өнгөрсөн оны түвшнээс 41.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ийнхүү Монголын нүүрсний зах зээлийн гол суваг болсон Хятадын хоёр боомтын импортын үзүүлэлт оны эхний хагаст 50 орчим хувиар өссөнийг Өвөрмонголын Засаг захиргаа албан ёсоор  мэдэгдлээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж