Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулан цэргийн хүндэтгэлийн жагсаал долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Энэ удаагийн жагсаалд морин цэргүүд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Уг хүндэтгэлийн жагсаалд оролцох бүрэлдэхүүн 14 хоногийн өмнөөс бэлтгэлдээ гарсан ба өчигдөр 05.00 цагт Сүхбаатарын талбайд урьдчилсан бэлтгэл, жагсаал хийжээ. Дашрамд сонирхуулахад жагсаалд оролцогчид Ерөнхийлөгчийн зарилгаар баталсан шинэ цэргийн дүрэмт хувцсаар ижилсэх юм байна.
А.Зул