Натали Портмэн хүүдээ нэр өгөв

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Натали Портмэн хүүдээ нэр өгөв

“Хар хун” киноны гол дүрийн жүжигчин Натали Портмэн дөнгөж мэндэлсэн бяцхан хүүдээ нэрийг нь бодож өглөө. Тэрбээр сүйт залуу Бенжаминтайгаа хамт удаан бодож, ярилцсаны дараа хүүдээ Алеф гэдэг нэрийг сонгожээ.

Хүүгийн нэр ямар утга учиртай вэ? Грек цагаан толгойн эхний үсэг альфа байдагтай адил Алеф гэдэг нь Хебри цагаан толгойн хамгийн эхний үсэг бөгөөд Хебри хэлээр Алеф гэдэг нь номер нэг гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Мөн цаашилбал ертөнцийн эхлэл гэсэн утгыг давхар илтгэдэг гэнэ.

Жүжигчин Портмэн бүжиг дэглээч сүйт залуутайгаа Хар хун кинонд тоглож байх үедээ танилцсан бөгөөд тэрээр уг киноныхоо дүрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж