
Өмнөд Солонгост инфляци энэ сарын байдлаар сүүлийн хоёр жил гараны хугацаан дахь хамгийн өндөр төвшинд хүрч огцом “цойлжээ”. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад өргөн хэрэглээний барааны үнэ 4.5 хувиар нэмэгдсэн дүн гарсан байгаа аж. Энэ үзүүлэлт нь БНСУ-ын төв банкны төлөвлөж байсан 4 хувийн хэмжээнээс давж гарсан болох нь нотлогдов. Инфляци ийнхүү өссөн нь хүнс болон шатахууны үнэ нэмэгдсэнээс голлон шалтгаалж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын төв банк энэ сараас хүүгийн хэмжээгээ нэмэх байх гэсэн таамаглалыг шинжээчид хэлж байгаа юм. Гэвч байдал цаашдаа улам хэцүү болох магадлалтай байгаа бөгөөд тус улсын банкны байр суурь шатахууны өндөр үнээс болж гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэцүү нөхцөлд орж байгаа аж. Энэ бүхэн нефть нийлүүлэгч Ойрхи Дорнодын орнуудын улстөрийн хямралаас үүдэлтэй гэнэ.
М.Наст