Москвагийн метроны аллагыг шогложээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Москвагийн метроны аллагыг шогложээ

Оросын Гадаад хэргийн яам Өмнөд Солонгосын дараа Бельги, Индонезийн хэвлэлд Москвагийн метро ба метрон дахь аллагын тухай шог зураг гарч ирсэнийг доромжлол гэж үзлээ. Энэ тухай дургүйцлээ Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдсэн байна.

Бельгийн Knack сэтгүүлийн шог зураг

Москвад болсон пүрэв гаригийн хэвлэлийн хурал дээр Москва дахь террорын шог зургийг хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын The Korea Times сонин нийтэлснийг санууллаа. Дараа нь тэр зургийг Индонезийн сонин хэвлэсэн байжээ. Ийм маягийн шог зураг бусад хэвлэлд гарч ирсэн гэж Нестеренко хэлэхдээ Индонезийн The Jakarta Post сонин ба Бельгийн Knack сэтгүүлийн зургийг харуулжээ. “Энэ бол манай орныг доромжилсон хэрэг гэж бид дүнэлтээ хийцгээлээ” гэж тэр онцолсон байна.
Бельгийн сэтгүүлд Путины толгойг санагдуулахаар дүрсний хоёр нүднээс гаран явж буй метроны галт тэргийг зуржээ. Зүүн нүднээс гарч байгаа цэнхэр галт тэрэгний дээвэрт аалз зурсан байв. Баруун нүднээс гарч байгаа тэрэг нь Сокольникийн шугамын улаан өнгийн галт тэрэг байжээ. Жолоочийн кабинд нь хэлбэр дүрсгүй үсэг зурсан нь орос хэлийг хэлж байх шиг. Жолооч нь ногоон дүрэмт хувцастай араг яс байгаа энэ зургийг Эрвин ван Мол зурсан гэнэ. Индонезийн сонин өмнө нь Өмнөд Солонгосын The Korea Times  “Маш гунигласан орос баавгай Путин” гэсэн нэртэй шог зургийг тавьсан байлаа.

The Jakarta Post сонин дөрөвдүгээр сарын 5-ны дугаарынхаа долдугаар хуудсанд The Korea Times сонины шог зургийг хуулан нийтэлсэн байв

The Korea Times сонин хожим уучлалт гуйсны дараа тэр зургийг сайтаасаа авсан байв. Пүрэв гаригт Индонзийн сонинд тус улсад суугаа Оросын элчингийн захидлыг нийтэлсэн байлаа. “Индонезийн Гадаад хэргийн сайд Марти Наталегава тэр өдөр надад утасдаж улс орныхоо эрх баригчдын нэрийн өмнөөс Москвад хүмүүс амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлэн терроризмын бүхий л хэлбэртэй хамтран тэмцэхэд бэлэн гэдгээ хэлж байлаа. Ийм нөхцөлд зарим сонин хэвлэл хайхрамжгүй хандаж байгаа нь хачирхалтай” гэж өөрийн захидалд Элчин сайд Иванов бичжээ. Тэрээр сонины редакци террористуудад “нөхөрсөг” хандсаныг сануулсан байна.
Оросууд ч гэсэн террортоо шогоор хандсан юм. “Ноён Путин, ОБЯ, галынхан, түргэн тусламж, лам нар ба оршуулагчдын цэгцтэй ажлыг сайшаав” гэсэн тайлбарыг нэг шог зурагт хийсэн байв. Өөр нэг шоглолд нь Оросын эрх баригчдыг террористууд айлгаж чадахгүй. Учир нь тэд метрогоор явдаггүй” гэсэн байлаа.
Anekdot.ru сайт солонгосчуудад хариу барьсан шогийг пүрэв гаригт нийтлэхдээ “Солонгосчуудад бидний хариу” гэсэн тайлбар хийсэн байв. Солонгосчуудын уучлалт гуйсан нь оросуудад хүрээгүй бололтой. Тэд Өмнөд Солонгосын “Чхонан” гэх цэргийн хөлөг онгоцыг “Муму” нэртэй шумбадаг онгоц дэлбэлснээр дүрсэлсэн байв.

Энэ бол Рунетад нийтлэгдсэн Солонгост хариу барьсан орос шог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж