Наадмаар ус хангамжийн газрууд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Наадмаар ус хангамжийн газрууд ажиллана

Баяр наадмын өдрүүдэд Ус сувгийн удирдах газар,  зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүр ажиллах бол зуслангийн үйлчилгээний болон бусад үйлчилгээний ус зөөврийн жижүүрийн машин амралтгүй ажиллах аж. Харин Орон сууц нийтийн удирдах газар, түүний харьяа ОСНАА-н компанийн ээлжийн инженерүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг хүлээн авах  юм байна. Мөн   нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд энэ сарын 10-12-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 13,14-нд амарна.  Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллахаар болжээ. Цахилгаан тасалдсан, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн талаар лавлагаа авах иргэдэд өөрийн харьяа дүүргийн шуурхай үйлчилгээний алба болон хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах боломжтой.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж