
Багийн төрлийн харваа өндөрлөсөн бөгөөд Д.Баасанжав, Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг 55 орноос 21 дүгээрт, Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Э.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг 41 орноос 22 дугаар байрт шалгарчээ. Харин өчигдөр холимог хосын харваа болж, Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар цэц сорьсон бөгөөд эхний шатанд Их Британийн хосод 148:142 харьцаатай ялагджээ.
Харин өнөөдөр Монголын байт харваачид эрэгтэй, эмэгтэй хувийн харваанд өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн төрөлд Ж.Гантөгс эхний шатанд Ирландын Кейт Ханлонтой, Г.Ган-Эрдэнэ Эль Сальвадорын Мигуэль Ангел Велизтэй, эмэгтэйчүүдээс Б.Урантунгалаг Румыны Люмината Сарбутай, Э.Алтангэрэл ОХУ-ын Наталя Ердыниеватай, Ч.Оюунсүрэн Германы Елена Рихтертэй тус тус өрсөлдөх юм.