Сонгуулийн хуулийг гацаанаас гаргахаар УИХ дахь АН, МАН-ын бүлгээс байгуулсан зөвшилцөх ажлын хэсгийнхэн өчигдөр уулзаж гурван зүйл дээр тогтож ярьжээ. Эхнийх нь Сонгуулийн хуулийн тогтолцооны хувааарилалтыг УИХ-ын намрын чуулганы эхэнд ярилцъя гэжээ. Удаах нь Сонгуулийн хуульд шинэчлэлт хийж, сонгогчдын тоог гаргахдаа 2010 оны хүн амын шинэчилсэн бүртгэл дээр үндэслэхээр болжээ. Мөн байнгын хороод, чуулганы нэгдсэн хураллдааны хэвийн үйл ажиллагааг хангаж, Тавантолгойн гэрээ, Монгол Улсын эдийн засаг ,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж намрын чуулганаар хэлэлцэх ажлын жагсаалтыг батлаад долдугаар сарын 9, 10-ны аль нэгд хаврын чуулганыг өндөрлүүлье гэж ярилцжээ. Эдгээрийг хүлээж авах эсэхийг АН, МАН-ын бүлгийн гишүүд шийдэх юм.
Д.ОЮУН