
Баруун хязгаарт оршдог Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд энэ жил хэд хэдэн чухал байгууламж бий болж байна. Хүн эмнэлгийн шинэ байр, биеийн тамирын заал баригдаж эхэлсэн. Мөн Загаст нуурт нүүдлийн эмнэлэг ажиллах гэж байна. Хэд хэдэн гол дээр гүүр тавигдахаар болж, Сумт айргийн гүүр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо. Малчин ардын аж амьдралыг дэмжих, нүүдэл суудлыг хөнгөвчлөн аялал жуулчлалыг өргөн хөгжүүлэх ач холбогдолтой эдгээр бүтээн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр засаг, аймаг орон нутгийн удирдлагын зүгээс харамгүй тусламж үзүүлсээр байгаад сумын иргэд сэтгэгдэл өндөр байгаа ажээ.