Дотоод хэргийн их сургууль байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Дотоод хэргийн их сургууль байгуулна

Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулахаар өчигдрийн /VII.06/ Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Энэ оны наймдугаар сард багтаан Их сургуулийн удирдлагыг томилж, бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлан, дээрх гурван сургуулийн одоогийн байр, төсөвт түшиглэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж