Спортын 90 жилийн ойн баярын хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Спортын 90 жилийн ойн баярын хурал болно

Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БТСГ-ын газраас олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг болох ойн баярын хурал, спорт урлагийн тоглолт өнөөдөр болох гэж байна. Баярын арга хэмжээ 14.30 цагаас Яармаг дахь Спортын шинэ ордонд эхэлнэ. Монголын спортын 90 насны ойн баярын хуралд спортын салбарын удирдах ажилтнууд, үе үеийн шилдэг тамирчид, зочид, төлөөлөгчдөөс бүрдсэн салбарын төлөөллүүд оролцох юм. Мөн энэ үеэр спорт, урлагийн тоглолт болно.

Сонирхуулахад, Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн хүрээнд БТСГ-аас спорт холбоодтой хамтран “Биеийн тамир, спорт-90 жилд” үзэсгэлэнг зохион байгуулж, салбарын удирдлагууд, үе үеийн тамирчид, удирдах ажилтнууд, олимпийн медальтнуудыг хүлээн авч, уулзсан юм. Харин өнөөдөр баярын хурал, спорт урлагийн тоглолт болох бол маргаашнаас буюу 8-10-нд Улаанбаатар зочид буудалд Азийн спортын менежментийн VII их хурлыг зохион байгуулах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж