
-Удаа дараа гал түймэр тавьж байсан хүүхдүүдэд ямар нэгэн хариуцлага тооцсон уу?
-Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн шүүхээр хэлэлцсэн. Сэлэнгэ аймгийн харьяат, 14 настай Э.Билгүүнтөгс, 15 настай Г.Гантөмөр, Э.Батмөнх, О.Уртнасан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5-8 жилийн ял оногдуулсан. Энэ нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, эвдэлсэн гэх заалт л даа. Нэлээд хүнд заалт гэж ойлгож болно. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй гэх үндэслэлээр ялын хугацааг хойшлуулсан. Одоогоор эдгээр хүүхдүүд хичээлдээ явж байгаа. Монгол Улсын хэмжээнд ял эдлэх хугацаа нь хойшлогдсон ялтан хугацаа дууссаны дараа ялаа эдэлсэн тохиолдол бараг байдаггүй.
-Хохирогчдын хохирлыг барагдуулсан болов уу?
-Нийтдээ иргэдэд долоон сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас хэлэх боломжгүй. Мэдээж шүүхийн шатанд гэм буруутай нь тогтоогдсон учраас хохирлыг бүрэн барагдуулах ёстой.
-Тухайн үед эдгээр хүүхдүүдийг мансуурдаг, сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй талаар мэдээлж байсан. Дахиад галдан шатаах гэх мэтийн гэмт хэрэг үйлдэх вий дээ?
-Эдгээр хүүхдүүдийн хувьд цагдаагийн хараа хяналтад байгаа. Эцэг эхчүүдэд нь анхаарал сануулгыг сайтар өгсөн байгаа.
Д.ДОЛГОР /сурвалжлагч/