Н.Төгсцогт эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт эх орондоо ирлээ

Боксын дэлхийн лиг гэгдэж буй “World Series of Boxing” тэмцээнд
Азербайжаны “Баку Файерс” багийг төлөөлөн оролцож буй дэлхийн аваргын
мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт улсын аварга
шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр WSB
тэмцээний гурав дахь тулаанаа өнгөрөгч бямба гаригт Сөүл хотноо хийж,
ялалт байгуулсан. Сөүл хотын Боловсрол, соёлын төвд “Похан Посейдонс”
багийг буулган авсан “Баку Фаейрс” багийнхан нутаг буцаж, 4-нөөс Бакуд
бэлтгэлээ эхлүүлэх бөгөөд манай тамирчны хувьд Сөүлээс шууд нутгийн зүг
зорьжээ. Өчигдөр Монголд хөл тавьсан тэрбээр боксын зааланд очиж,
бэлтгэлээ хийсэн өнөөдөр улсын аваргын эхний тулаанаа хийх юм. Боксын
насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв
ордны А зааланд болсон бөгөөд тэмцээний аваргууд 6-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж