Тайландын Авлигын комиссынхон ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Тайландын Авлигын комиссынхон ирнэ

Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч маргааш ажилтнуудынхаа хамтаар Монгол Улсад ирэх гэж байна. Тэдгээр төлөөлөгчид хамтын ажиллагаа тогтоох, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажлын хүрээнд манай улсад айлчилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахаар болжээ. Мөн төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай ажлын уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж