Бондын адал явдал шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Бондын адал явдал шинэчлэгдлээ

Өнгөрсөн оны 11-р сард худалдаанд гарч байсан супер тагнуулч Жеймс Бондын адал явдлын нэгээхэн хэсгийг тусгасан The Golden Eye 007 тоглоомын шинэчилсэн хувилбар өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 30-нд нээлтээ хийсэн билээ. Зах зээлд гараад хагас жил болов уу үгүй юу яагаад дахин нээлтээ хийх болов хэмээн та гайхаж магадгүй. Тэгвэл өнгөрсөн онд гарахдаа энэхүү тоглоом нь зөвхөн Nintendo дээр гарч байсан. Харин одоо Nintendo-гоос гадна Wii дээр тоглох боломжтой ба нэг ба олон тоглогч, бүүр давраад онлайнаар холбогдон тоглох боломжтойгоор шинэчлэгджээ. Анх 1997 онд л Жеймс Бондын цувралаар видео тоглоом хийх эрхийг олж Activision олж авч нэлээд амжилттай франчайз болгож байсан түүхдээ. Гэхдээ сүүлийн үед багагүй асуудалд орооцолдоод байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа талаараа Activision-ий төлөөлөгчид тус тоглоомын нээлтийн үеэрээ мэдэгдсэн юм. Энэ тоглоомын хөгжүүлэгчээр Eurocom болон n-Space нар ажиллажээ.    

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж