Робот тагтаа мэдээ зөөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Робот тагтаа мэдээ зөөнө

Тагтааны хурд, ой ши рэнгийг туулах, зүг чигээ олох онцгой чадварт үндэслэн Харвардын их сургуулийн эрдэмтэд робот шувуу зохион бүтээснээ мэдээлжээ. Амьд тагтаатай усны дусал мэт ижилхэн харагддаг уг роботын 300 градусын өнцгийг хардаг нүдний хэсэгт камер суулгасан аж. Ингэснээр нислэгийг бүрэн хянах боломжтой гэнэ.

Түүнчлэн хүнээр удирдуулахгүйгээр өөрөө зүг чигээ олж, тохиромжтой замаа сонгодог нь тэрхүү роботын давуу тал аж. Робот тагтааг өнгөрсөн долоо хоногт хиймэл ширэнгэн ойд туршсан нь амжилттай болсон бөгөөд эхлээд мэдээ зөөлгөх, цаг агаар таамаглахад ашиглана хэмээн Sciencedaily.com мэдээлжээ.

Б.Оюутан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж