Угандагийн ерөнхийлөгч насаа нуусан уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Угандагийн ерөнхийлөгч насаа нуусан уу?

Ерөнхийлөгчийнхөө төрсөн он, сар, өдрийг үнэн мөнөөр нь тодруулахыг хүссэн Угандагийн сөрөг хүчний дэмжигчид бялуу, бэлэг барьж жагссаныхаа төлөө толгой дараалан баривчлагдав. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Евери Мусевенийг 67 биш 73 настай гэдгийг нотолж, ирэх сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэдгийг нь олон түмэнд илчлэхийг хүсчээ. Уганда улсын хуулиар ерөнхийлөгчийн үүрэгт албанд нэр дэвшиж буй этгээд нь 75-аас доош настай хүн байх ёстой бөгөөд ирэх сонгууль 2016 онд болно гэж үзвэл насаа худал мэдүүлсэн гэх одоогийн ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй болох юм.

Баривчлагдсан сөрөг хүчний дэмжигчид Кампала хотын төв талбайд 73 насны төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн бичээстэй бялуу,  жигнэмэг мэтийн төрсөн өдрийн бэлгийг барьсаар 200 гаруй зэвсэглэсэн цагдаагийн хамгаалалттай тулгарсан бол цагдаа нар тэр даруйдаа барьж явсан бялуу, бэлгийг шүүрэн хурааж, босогчдыг гавлаж эхэлжээ. Босогчдыг Угандагийн прокурорын газраас байцааж, шалгаад удалгүй сулласан ба дэмжигчдийн энэ үйлдлийг сөрөг намын явуулга байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч, дэмжигчид үгүйсгэж, ерөнхийлөгчид ердөө сюрприз барихыг хүссэн хэмээгээд Ерөнхийлөгч Мусевенийг 73 настай гэдгийг нотлох хангалттай баримт байгаа гэдгийг дашрамд нь дурьдаад авчээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж