Сөүлд байшин “бүжиглэв”

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Сөүлд байшин “бүжиглэв”

БНСУ-ын Сөүл хотын зүүн дүүрэгт орших 39 давхар худалдааны төвийн байшин өчигдөр гэнэт “бүжиглэжээ”.  Хүмүүсийн ид бужигнаж байх үеэр барилгын 20-иос дээш давхрууд дээш доош дайвалзаж эхэлсэн байна. Энэ байдал 10 минут орчим үргэлжилсэн гэнэ. Тэнд байгсад “толгой эргэж, дотор муухайрч, барилга нурах мэт сэтгэгдэл төрсөн” хэмээн ярьжээ. Байшин “бүжиглэх үед худалдааны төв дотор гурван мянга орчим хүн байжээ. Азаар 189 метрийн өндөр барилгын савлагаанаас болж хүн хохироогүй байна.

Одоогоор байшин дайвалзсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Худалдааны төвийг гурав хоногоор хааж шалтгаан тогтоох ажил хийхээр болжээ. Шаардлагатай бол энэ хугацааг цааш сунгах гэнэ. Барилгыг 1998 онд барьсан, 12 давхар хүртлээ дэлгүүр, түүнээс дээш албан өрөөнүүд байдаг аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж