Эрүүл мэндийн салбарынхан ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан ойгоо тэмдэглэв

1921 онд их жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр анхны эмнэлэг байгуулагдснаас хойш өдгөө Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсний 90 дэх жилийн ойгоо угтаж байна. Тэгвэл тус ойн баярыг угтан Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарынхан олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Өмнөговь аймаг нь алслагдсан уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархай суурьшсан онцлогтой бөгөөд ийм нөхцөлд тус аймгийн эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн явуулын тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхийг зорьдог. Энэ ажлын хүрээнд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран нарийн мэргэжлийн арваад эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулын тусламж үйлчилгээг Ханбогд, Гурвантэс, Булган сумдын ард иргэдэд хүргэжээ. Мөн ажлын байр болон ажиллах орчноо тохижуулах бүтээлч ажлыг зохион байгуулж, мод зүлэг тарьж, засмал зам барьсан байна.Түүнчлэн эмнэлгийн байгууллагынхны цаг наргүй хариуцлагатай хүнд үүргийг хүлээдэг хэцүү бөгөөд жаргалтай ажлыг бусдад таниулахын тулд МҮОНРТВ-тэй хамтран “Өдөр өдрийн нар” баримтат киног бүтээлгэн ирэх  есдүгээр сард олон түмэндээ толилуулахаар зэхэж буй гэнэ. Энэ жил тус аймаг 140-өөд эмч, эмнэлгийн ажилтнаа шагнаж урамшуулснаас 23 жилээс дээш ажилласан эмнэлгийн ажилтандаа Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсны 90 жилийн ойн медалийг гардуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж