Японд гэр бүл салалтын тоо огцом нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Японд гэр бүл салалтын тоо огцом нэмэгджээ

Японд нүүрлэсэн гамшгийн дараа тус улсад гэр бүл салалтын тоо эрс нэмэгдэж, салж буй хосууд найрсаг харилцаатай байхыг билэгдэн салах ёслол хийх нь олшров. Саяхны нэгэн салалтыг жишээлбэл Томохару Сайтогийн гэр бүл салах ёслолдоо 55,000 иен зарцуулж, бяцхан цайллага хийж, уламжлал ёсоор хуримын бөгжөө алхаар цохиж эвдэлжээ.

Иргэн Томохару Сайто эхнэр Мики Сайтогийн хамт хэд хоногийн өмнө Токиод ирж, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө гаргасан бөгөөд салах ёслолын үеэр алхаар бөгжөө хүчтэй цохиход бөгж нь маш амархан эвдэрсэнд хосууд сэтгэл өндөр байв. Салах ёслолдоо хосууд тусгайлан бэлдсэн хувцсыг өмссөн бөгөөд эхнэр нь Японд найрсаг харилцааны билэгдэл гэж үздэг шар өнгийн хонин нүдэн цэцгийн хээтэй даашинз өмссөн байжээ.

Япон улсад гуравдугаар сарын 11-ний гамшиг нүүрлэснээс хойш гэрлэлтээ цуцлуулагсдын тоо гурав дахин нэмэгдсэн ба гамшгаас хойш зарим иргэд гэр бүлээс илүүтэй ажил хөдөлмөрийг амьдралынхаа тэргүүлэх зорилт болгож өөрчилсөн нь гэр бүл салалтын гол шалтгаан болж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж