Архигүй наадахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Архигүй наадахыг уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа болон Ерөнхийлөгчийн тамгийн газар, “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээнээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж,  Ардын хувьсгалын 90 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Тулгар төрийн 2220 жилийн ойгоо архигүй тэмдэглэх уриалга гаргалаа. “Архи хэмээх хор, бусармаг зуршлаас салъя. Баяр наадам гэхээр л хамгийн түрүүн архидалт санаанд ордог. Иймээс монголчууд архигүй баярлаж суръя, улс даяараа түүхэн ой давхацсан эрхэм хүндэтгэлт жилээ архины аюулгүй тэмдэглэн наадацгаая” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа хэллээ. Түүнчлэн цаашид албан байгууллага хувь хүмүүс ямар нэгэн баяр ёслолоо архигүй тэмдэглэж хэвших  нь зүйтэй бөгөөд энэ нь улс орны ирээдүйд чухал  үүрэг гүйцэтгэнэ гэж тэрээр сануулсан юм.

Б.Энхчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж