Женнифер Анистон Холливуудаас чөлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Женнифер Анистон Холливуудаас чөлөө авчээ

Жүжигчин Женнифер Анистон киногоо түр орхих болсноо зарлажээ. Түүний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар 42 настай жүжигчин хувийн амьдралаа цэгцлэхээр шийдсэн гэнэ. Энэ жил гурван ч кинонд тоглосон Женнифер Анистоны Холливуудад баяртай гэж хэлэхэд хүргэсэн хүн нь шинэ найз залуу Жастин Теро гэнэ. Хуучин нөхөр жүжигчин Брэд Питт Анжелина Жолитой гэрлэж, хүүхэдтэй болсон мэдээ түүнд хүнд цохилт болсон билээ. Женнифер Анистон Брэд Питтийг хайрлаж байсан шигээ өөр хэнийг  хайрлахгүй гэж байсан ч хошин шогийн мэдрэмжтэй шинэ найз залуу нь түүний сэтгэлийг хөдөлгөж чадсан бололтой. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй шинэ романтик харилцаагаа олноос нуухыг хичээж, мягмар гаригт Лос Анжелест болсон “Horrible Bosses” киноны нээлтэд ганцаараа очсон ажээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж