Чемодан доторх шоронгийн оргодол

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Чемодан доторх шоронгийн оргодол

Мексикийн Четумал хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг шоронгоос Жуан
Рамирез гэх нэгэн хоригдол оргохоор завдаж байгаад баригджээ. Хоригдол залуу найз бүсгүйнхээ авч явж байсан чемоданд орж нуугдсан байсан ч, шоронгийн хамгаалагчид тэр дор нь илрүүлсэн байна.

Хамгаалагчид найз бүсгүй нь ихэд сандарч, айсан байдалтай байдалтай том чемодан чирэн гарч байхыг анзаарч, чемоданаа шалгуулахыг шаардан нээж үзэхэд дотроос нь хоригдол атийчихсан гарч ирсэн байна. Өнөөх хоригдлыг найз бүсгүйнхээ хамт шоронгоос оргохыг завдсан үндэслэлээр ялынх нь хэмжээг дахин нэмэхээр болжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж