Г.Алтантүрүү “MN-25”-даа иржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Г.Алтантүрүү “MN-25”-даа иржээ

“Танайд хоноё”…Ийм нэртэй, сонирхолтой нэвтрүүлгийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай болгож, үзэгчдийг байлдан дагуулсан сэтгүүлч Г.Алтантүрүү “25 дугаар суваг телевиз”-дээ эргэн очжээ. Үзэгчид түүнийг “25 дугаар суваг телевиз”-ээс нэг хэсэгтээ өрх тусгаарлаж, бие даан уран бүтээл хийж байсныг мэдэх байх. Г.Алтантүрүү энэ хугацаанд сонин гаргаж, “Шууд” телевизэд шинэ нэвтрүүлэг  хүртэл хийж үзсэн. Энэ хугацаанд Г.Алтантүрүүгээр овоглосон “Танайд хоноё” нэвтрүүлэг хоёр ч хөтлөгчийн гар дамжаад байсан ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн анхны эзэн нь нэвтрүүлэгтээ эргэн ирлээ.

Г.Алтантүрүү нэвтрүүлгийнхээ шинэ дугааруудыг “25 дугаар суваг телевиз”-ийн 15 жилийн ойд зориулахаар шийдсэн байна. Таван жилийн түүхтэй энэ нэвтрүүлэг өнгөрсөн хугацаанд 100 гаруй айлд зочилсон байдаг аж. Хамгийн сонирхолтой нь, Г.Алтантүрүү одоо өмнө нь зочилж байсан айлууддаа дахин хонох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэдгээр зочдынхоо анхныхаар Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Д.Баасангийнхыг сонгон зочилжээ. 

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж