Ахмадууд 4.5 сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Ахмадууд 4.5 сая төгрөг хандивлав

Ховд аймгийн 80 жил угтаж тус аймагт аж төрж амьдарч байгаа Монгол улсын гавьяатууд, баатрууд жүжигчин, эмч, тариаланч, эдийн засагч, багш, барилгачид, тамирчин, тээвэрчин, малчин зэрэг олон салбарт гавьяа байгуулсан алдар цуутнууд аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хандив өргөлөө.

Түүхт ой угтаж эх орныхоо тусгаар  тогтнолын төлөө тууштай тэмцэж ирсэн ирсэн үе үеийн ахмадуудын үргэлжлэл болсон алдар цуутнууд “Хөдөлмөрлөхийн бахархал” холбооны гишүүн Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Д.Харай. Ш.Лхагва болон Ховд аймагт ажиллаж амьдарч буй 31 гавьяат цолтон өөрсдийн тэтгэврээс нэг сарын цалин нийлүүлэн 4.5 сая төгрөг хандивлаж хувь нэмрээ оруулж буйгаа  батламжийн хамт   аймгийн Засаг дарга Г.Нямдаваад гардууллаа.

Аймгийн маань түүхт 80 жилийг алдар цуу одон медаль, гавьяа шагналаараа чимдэг гавьяатнуудынхаа сэтгэлийн хандивыг талархан хүлээн авч ойн өмнө олон чухал бүтээн байгуулалтууд өрнөж, олон тууз хайчилсан нээлтийн ажиллагаа болно гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.Тэрбээр цааш нь Ховдчууд ойгоо угтаж 143 томоохон бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө гаргаад Ховд хотод хамгийн ойрхон өндөрлөг газраас харах Ховдчуудын эв нэгдэл,оюун ухаан,сэтгэл шингэсэн суварга барьж буйгаа, хол ойрын зочин гийчин бүр амталдаг Богочийн рашаанаа сэргээн засварласнаа болон Ахмадын өргөөний нээлтийн тухай дуулгалаа.

Мөн Баруун бүсийн Хүүхэд залуучуудын паркийн ихэнх тоглоом баригдаж, Олон үндэстэн ястны  өв соёлын хүрээлэн, хөдөөд түүхэндээ хамгийн урт 300 км  хатуу хучилттай хар зам, Манхан-Дарви, Ховд-Манханы чиглэлийн замыг хоёр жилийн дотор барьж, дуусгахаар ажиллаж буй талаараа дурьдсан юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж