Cameron Diaz нөхөртэй болох гэж яарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Cameron Diaz нөхөртэй болох гэж яарахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Холливуудын шаргал үст жүжигчин Cameron Diaz гоо сайхны
    мэс заслын талаар сөрөг бодолтой байдаг тухайгаа ярьжээ.

    “Хөгшрөлтийн талаар би бодох дургүй. Би хөгшрөхөөс
    айдаггүй. Хүн үхсэн цагт л хөгшрөлт зогсоно. Тиймээс түүнийг зогсоох гэж цаг
    хугацааг эргүүлэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй гэж би боддог.

    Хайр дурлал, эрчүүдийн тухай надаас сэтгүүлчид их
    асуудаг. Би эрчүүд болон хөвгүүдэд үргэлж л дурлаж явдаг. Би эмэгтэй хүн шиг
    байж чаддаг ч эр хүнтэй удаан хугацааны харилцаа тогтоож чаддаггүй. Найз нөхөд,
    гэр бүлийнхэн маань намайг нөхөртэй болохыг зөвлөдөг. Харин миний хувьд гэр
    бүл, нөхрийн тухай бодол намайг нэг их зовоогоод байдаггүй юм” хэмээн ярьсан
    байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж