Герман Саудын Аравид 200 танк нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Герман Саудын Аравид 200 танк нийлүүлнэ

Герман “Леопард” 2A7+ маркийн 200 танк Саудын Аравид худалдахаар шийдсэнийг Spiegel мэдээлжээ. Германы Аюулгүй байдлын холбооны зөвлөл зургадугаар сарын сүүлчээр танк экспортлах зарчмын шийдвэрээ гаргасан байв.

Үүгээр Германы Засгийн газар олон жилийн турш барьж байсан Саудын Аравийн авторитар дэглэмд хүнд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн бодлогоосоо татгалзлаа. Огт шинэ танк нийлүүлэх учраас олон тэрбумын ашигтай наймаа хийгдэнэ хэмээн Kraus-Maffei ба Rheinmetall компаниуд найдаж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж