АНУ Татсан цэргээ тусгай ангийнхнаар нөхнө

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

АНУ Татсан цэргээ тусгай ангийнхнаар нөхнө

Америкийн цэргийн команд­лал Афганис­танаас татах цэр­гийн анги нэгтгэлээ тусгай хүчнийхнээр нөхнө хэмээн The Times сонин бичсэн байна. Үүний тулд Пентагон “далайн хав”, “ногоон малгайнууд” зэрэг тусгай ангийхнийг Филиппинээс Ирак хүртэлх нутаг орноос цуглуулж эхэлжээ. Сонины мэдээгээр тусгай ангийн 16 дайчин нь үр дүнгээрээ ердийн 100 цэргийг орлож чадах ажээ.

Америкийн 33 мянган цэргийг тус орноос гаргасны дараа тусгай ангийнхан талибуудад байрлалаа бэхжүүлэх боломжийг өгөхгүй байх үүрэг хүлээж байна. Өдгөө АНУ-ын арми 61 мянган тусгай хүчний цэрэгтэй бөгөөд тэд дэлхийн олон цэгт байрладаг аж. Афганистанд одоо 7000 орчим тусгай хүчний дайчид байрлаж байна.

 
Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж