Японы Сэргээн босголтын сайд огцрохоор шийдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Японы Сэргээн босголтын сайд огцрохоор шийдэв

Японы Сэргээн бос­голтын сайд Рю Мацумото албан тушаал­даа долоо хоног болоод огцрохоор ший­дээд байна. Рю Мацумотогоор толгойлуулсан Сэргээн босголтын яамыг бай­гуулж буйгаа ерөнхий сайд Наота Кан зурга­дугаар сарын 27-нд мэдэгдсэн юм. Гурав­дугаар сарын 11-ний газар хөдлөлт ба цунамид нэрвэгдсэн газар нутгийг сэргээн босгох зорилгоор уг яамыг байгуулсан байна.

Рю Мацумото өнгөрсөн ням гаригт Иватэ мужийн захирагчтай уулзахдаа Засгийн газрын тусламжийг өөрсдийн сэтгээн босгох төлөвлөгөөг гаргасан орон нутгийн захиргаа л авах болно гэж хэлсэн нь шүүмжлэлд өртсөн юм.

Сөрөг хүчний ЛАН намынханхан түүний яриа нь хэлмэгдэгсдийг доромжилсон гэж үзсэн ба сайд өөрөө яриагаа зөвхөн мужийн захирагч нарт зориулсан гэж байлаа.

Ш.МЯГМАР

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж