Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын
талбайд өнөөдөр 11.00 цагт 999 морин хуурч хүүхэд морин хуураа
уянгалуулан татаж, Завхан нутгийн соёлын өдрүүдийн арга хэмжээг нээлээ.
Энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх тус нутгийн арга хэмжээнд эдгээр морин
хуурч багачуудаас гадна олон уран бүтээлч оролцож байгаа билээ. Үүнд,
100 уртын дуучин 50 хөөмийч бүртгүүлсэн. Нийтдээ 2000 гаруй хүмүүс энэ
урлагийн арга хэмжээнд оролцох ажээ. Эдгээр өдрүүдэд Завханы уран
бүтрээлчдийн болон хүүхдийн хамлагуудын тоглолт, дүрслэх урлагийн болон
музейн үзмэрүүдээ нийслэлчүүддээ толилуулахаас гадна Завханы брэнд
хүсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулах юм байна.

14
жилийн турш тасалдаад байсан Завханы соёлын өдрүүд арга хэмжээг энэ
удаа зохион байгуулахдаа юу хийж бүтээсэн, цаашид ямар бүтээл туурвил
гаргах, бүтээн байгуулалт болон хүсэл эрмэлзлээ нийслэлчүүдэд тайлагнах
юм байна. Харин одоо та бүхэнд соёлын өдөрлөгийн хөтөлбөрийг хүргэе.

“Завханы соёлын өдрүүд”-ийн хөтөлбөр:


7 сарын 5-нд
: 11.00 цагт “Завханы өдрүүд” нээлтийн арга хэмжээ, 999 морин хуурчдын тоглолт Сүхбаатарын талбайд

7 сарын 5-нд:
18.00, 20.00 цагт “Оюуны энергитэй Завхан мину” концерт Дуурийн театр-д

7 сарын 5-7нд: 10.00-18.00
цагт .“Цадиг түүхтэй цагаан уулынхан” үзэсгэлэн Уран зургийн галерей-д 
Музейн үзмэр, уран зураг, ном, байгалийн зургийн үзэсгэлэн гарна.
Завхан аймгаас төрөн гарсан 10 академич, 560 гаруй эрдэмтэн, доктор,
профессор, 100 гаруй зохиолч яруу найрагчид бий. Эл үзэсгэлэнд эдгээр
эрдэмтэн доктор, зохиолчдын 1000 гаруй зохиол бүтээлийн дээжийг өргөн
барих ажээ. Номын үзэсгэлэнгээс гадна сум орон нутгийн тухай, эрдэмтдийн
тухай, Завханы үзэсгэлэнт газруудын талаар олон нийтэд дэлгэн үзүүлэх
юм.

7 сарын 6-нд:
15.00, 17.00 цагт “Дэгдээхэй насны
аялгуу” хүүхдийн концерт Хүүхдийн ордонд болно. Тус тоглолтод Завхан
аймгийн бүх насны хүүхдийн төлөөлөл болох 80 гаруй хүүхэд оролцох юм
байна.

7 сарын 7,8-нд:
10.00-18.00 цагт “Завханы бренд-бидний хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Бизнес хөгжлийн төвд, Улаанбаатар банкны 2 дугаар давхарт

7 сарын 9-нд 15.00 цагт “Гала концер”-т Буянт –Ухаа спорт цогцолборд

7 сарын 11-нд:

7.00-13.00 цагт Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний баяр наадмын
нээлт – 999 морин хуурчдын тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус
тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж