“Боловсрол карьер” 2010 үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Боловсрол карьер” 2010 үзэсгэлэн эхэллээ

“Боловсрол карьер-2010” боловсрол, шинжлэх ухааны салбарын нэгдсэн үзэсгэлэн өнөөдөр “Чандмань экспо” /хуучнаар Лениний музей төвд нээлтээ хийж байна. Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд их дээд, сургууль, мэргэжлийн сургалт, оюутан зуучлал, солилцооны төв болон бага дунд сургууль, хувийн хэвшлийн цэцэрлэг, ясли, сургалтын төвүүд, ном сурах бичиг зэрэг боловсролтой холбоотой бүхий л салбарынхан оролцож байна.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр:

  • 04-р сарын 09-ний Баасан гариг:

-10:00-19:00. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхэлнэ. Үзэсгэлэнгийн нээлт болно.

-13.00. “Хариу нэхээгүй хайр” аяны бүртгэл үзэсгэлэнгийн турш явагдана.

  • 04-р сарын 10-ны Бямба гариг:

12:00. Өсвөр насныханд зориулсан “Мэргэжлээ зөв сонгох нь амжилтын үндэс” лекц
17:00. “Глобал Удирдагч” Сангийн тэргүүн Б.Отгонбат “Гадаадад хэрхэн тэтгэлгээр суралцах вэ? Сэдвээр лекц уншина.

  • 04-р сарын 11-ний Ням гариг:

15:00. Дунд насныханд зориулсан лекц: “Би мөрөөдлийнхөө эзэн болж чадна”

  • 04-р сарын 12-ны Даваа гараг:

-17:00. Оюутнуудад зориулсан “Өөрийгөө хэрхэн амжилттай худалдаж мөрөөдлийнхөө ажлыг хийх вэ?” лекц
-БСШУЯ-ны дэргэдэх БҮТ-өөс  “ Элсэлтийн шалгалтын ерөнхий аргачлал ” сэдвээр мэдээлэл өгнө.

  • 04-р сарын 13-ны Мягмар гариг:

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа.
14:00-14:30.    Үзэсгэлэнгийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулна.
14:30-14:40.    Үзэсгэлэнгийн хаалт.

  • Шилдэг байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүд:

Дараах номинацад “ Шилдэг ”-үүдийг тодруулна.

·    Шилдэг “Гран при”
·    Шилдэг “ Их, дээд сургууль “
·    Шилдэг “ Коллеж, МСҮТ “
·    Шилдэг “ Бага, дунд сургууль”
·    Шилдэг “ Цэцэрлэг, ясли “
·    Шилдэг “ Оюутан солилцоо зуучлалын төв”
·    Шилдэг “Сургалтын төв “
·    Шилдэг “ Ном, сэтгүүл “

  • “Шилдэг” номинацуудыг шалгаруулна:
  1. Тогтвортой үйл ажиллагаа явуулсан хугацаа
  2. Сургалтын орчин
  3. Төгсөгчдийн ажлын байрны чанар, үнэлэмж
  4. Багшлах боловсон хүчин
  5. Сургалтын цар хүрээ / Коллеж, МСҮТ/
  6. Сургалтын чиглэл “Бага, дунд сургууль”
  7. Сургалтын чиглэл “Цэцэрлэг, ясли “
  8. Хамтран ажилладаг сургуулиуд “Оюутан солилцоо зуучлалын төв”
  9. Нийт зуучилсан оюутан сурагчдын тоо “Оюутан солилцоо зуучлалын төв”
  10. Тэтгэлгийн авах боломж “ Оюутан солилцоо зуучлалын төв”
  11. Суралцангаа ажил хийх боломж" Оюутан солилцоо зуучлалын төв”
  12. Байраар хангах боломж “ Оюутан солилцоо зуучлалын төв”
  13. Сургалтын цар хүрээ “Сургалтын төв“
  14. Уншигчдын таашаалд нийцсэн байдал “Ном, сэтгүүл “
  15. Эрэлт хэрэгцээтэй эсэх “ Ном, сэтгүүл“


Үзэсгэлэнгийн эргэн тойронд…

  • “Чандмань экспо” төвд болж буй “Educatoin Career Expo-2010” үзэсгэлэнгийн үеэр олон сонин содон үйл явдлууд болж байна. Заримаас нь дурьдвал: 140 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон гэнэ. “Хариу нэхээгүй хайр” аяны хүрээнд 30 оюутныг 4 жилийн турш сургалтын төлбөрийн тэтгэлэт хамруулах эссэ уралдааны бүртгэлийг авах юм байна. Үүнээс гадна томоохон банкны сангууд тэтгэлэг хөтөлбөрийн мэдээлэл өгч бүртгэл хийх болжээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр бүх насныханд зориулсан өөрийн гэсэн онцлогтой үнэ төлбөргүй, сонирхолтой лекцүүдийг Топ лекторууд уншиж сэнхрүүлэх гэнэ. Элсэлт төгсөлт гээд ид бужигнаж байгаа энэ үед чухам л цагаа олсон үйл явдал яах аргагүй мөн.  Бүх төрлийн боловсролын байгууллагууд нэг дор цугларч чадсан болохоор Чандман төв ойрын өдрүүдэд ёстой л нөгөө боловсролын их дэлгүүр гээч нь болж хувирчээ. Энэ их дэлгүүрээс танай гэр бүлийн бүх гишүүд хэрэгцээтэй бүхнээ нэг дороос үнэ төлбөргүй авах алтан боломж бүрэлдсэн байна.


Харин, та ирж үзэх л үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж