Sony шинэ консолоо 20 сая ширхэг үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Sony шинэ консолоо 20 сая ширхэг үйлдвэрлэнэ

Sony компанийн консолын зах зээлд ихээхэн найдлага тавьж байгаа Sony Playstation 4 консол ирэх онд худалдаанд гарах гэнэ. Энэ салбарт тэдний томоохон өрсөлдөгчид болох Nintendo, Microsoft нар ирээдүйн баталгаа болсон шинэ шинэ төсөл хэрэгжүүлж байгаа энэ цаг мөчид Sony-гийнхон нэгийг бодож бараг арваад жилийн түүхтэй консолоо шинэчлэхээр болсон тухайгаа мэдээлсэн билээ. Энэ нь мэдээж тэдний энэ салбар дахь байр сууриа алдахгүйн тулд ирээдүйн гол найдвар нь болоод буй Sony Playstation 4 билээ. Тэд энэхүү шинэ консолоо 2012 онд зах зээлд гаргах талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Digi Times мэдээлснээс үзвэл Sony энэхүү төсөл дээрээ Тайванийн электрон бараа үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтарч буй бөгөөд ирэх онд 20 сая ширхэг Playstation 4 үйлдвэрлэж, борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дашрамд дурдахад энэ консолоо Sony-гийнхон Kinect style motion controller-той худалдаанд гаргах гэнэ. Үүнээс үзэхэд Kinect нь видео тоглоомын ойрын ирээдүйд томоохон байр суурь эзлэх болно гэдгээ баталж байгаа хэрэг хэмээн Digi Times мэдээлжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж